Саналын дэлгэрэнгүй
Сүүлийн үед скүүтерээс шалтгаалсан осол их гарах болсон. Үүнд нөлөөлж байгаа томоохон шалтгаан нь үнэ тооцох аргачлал юм байна гэж харж байна. Тухайлбал, тоолуур нь минут тутамд мөнгө тооцож байгаа учраас бага мөнгө зарцуулах зорилгоор аль болох хурдан явж цаг хэмнэх гэж хэт хурдтай, дүрэмгүй явж байгаа нь осол гарах шалтгаан болж байна. Иймд үнийн системийг өөрчилж, явсан зайнаас шалтгаалж тооцдог аргачлалд шилжих нь зүйтэй гэж үзэж байна.