
ОНОШ ОО ОЛЬЁ үндэсний стандарт батлуулах. Монгол Улсад хүнд өвчин болон мэс заслын оношилгооны хариуцлагыг сайжруулах тухай Монгол Улсад хүнд өвчин, мэс заслын өмнөх оношилгоотой холбоотой маргаан, эргэлзээ, гомдлын тохиолдлууд нийгмийн анхаарал татсан хэвээр байна. Онош зөрөх, хожуу оношлогдох, давхар баталгаажуулалт хангалтгүй байх зэрэг эрсдэл нь иргэдийн амь нас, эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл зүйд ноцтой хохирол учруулж байгаа тохиолдолууд гарсаар байна. Монгол Улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь хууль эрх зүйн зохицуулалттай боловч хүнд өвчний оношилгоонд заавал давхар баталгаажуулалт хийх, хоёр дахь санал авахыг системийн түвшинд шаардсан нэгдсэн журам тодорхой бус ба эрүүл мэндийн буруу оншилгоо, эмчилгээ болон мэс заслаас хохирсон иргэдийн нөхөн төлбөртэй холбоотой стандартыг шинчлэн батлах. Олон улсын туршлага Олон улсын жишгээр хүнд онош, өндөр эрсдэлтэй мэс заслын өмнө: Эмчийн багийн шийдвэр гаргах Дүрс оношилгооны давхар уншилт хийх Өвчтөнд хоёр дахь санал авах эрхийг баталгаажуулах Алдааны ил тод тайлагнал, чанарын аудит тогтмолжуулах зэрэг механизмуудыг заавал мөрддөг төдийгүй өвчтөнд мэс заслаас өөр эмчлэх арга байгаа эсэхийг тухайн мэдээллийн өгдөг. Эдгээр арга хэмжээ нь буруу онош, эмчилгээний эрсдэлийг бууруулахад үр дүнтэй болох нь олон улсын судалгаагаар нотлогдсон. Өргөдлийн зорилго Иймд хүнд өвчин болон мэс заслын өмнөх оношилгооны үед: Заавал давхар баталгаажуулалт хийх журам батлах Хоёр дахь мэргэжлийн санал авах эрхийг албажуулах Дүрс болон лабораторийн шинжилгээнд давхар хяналтын тогтолцоо нэвтрүүлэх Хүндрэл, алдааны ил тод тайлагналын тогтолцоо бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Хүлээгдэж буй үр дүн Иргэдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдал сайжирна Эмнэлгийн хариуцлага, ил тод байдал нэмэгдэнэ Эрүүл мэндийн салбарын итгэлцэл бэхжинэ.

Орон нутагын малчидын өвөлжөө хаваржааг нэг бүрчлэн гэрчилгээтэй болгох

Монгол Улсад орон зайн өгөгдлийг олон байгууллагад салангид, давхардсан, стандартгүй хэлбэрээр цуглуулж ирсэн бөгөөд үүнээс шалтгаалан нэг ижил өгөгдлийг хэд хэдэн байгууллага давхар үүсгэх, өгөгдлийн үнэн, зөв байдал, хоорондын уялдаа алдагдах асуудал тулгамдсаар ирсэн. Тус хуулийн төсөл нь Монгол Улсад Үндэсний Орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, нэгдсэн бодлогоор хангах боломжийг бүрдүүлсэн. Тус хууль хэрэгжсэнээр, давхардсан өгөгдөл цуглуулалтыг бууруулах, үнэн зөв өгөгдөл солилцох, нэгдсэн стандарттай өгөгдлийн сан бүрдүүлэх, иргэд, хувийн хэвшил орон зайн өгөгдөлд хялбар нэвтрэх, ашиглах, төрийн байгууллагууд өгөгдлийг шуурхай солилцож, салбар хоорондын уялдааг хангасан шийдвэр гаргалтыг дэмжих, тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой.

Хаягжуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Авто замын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуульд нийцэх бөгөөд 6 бүлэг, 17 зүйлтэй, хуулийн төсөлтэй холбогдуулан Авто замын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хаягжуулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулсан болно. Асуудал. Засгийн газрын 2022 оны 180 дугаар тогтоолын дагуу Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлж, 21 аймаг, 330 сумын хэмжээнд 37,401 гудамж, 222,195 зам, 258,650 газар, усны нэр, 628,436 орц, гарцыг мэдээллийн санд бүртгэн оруулж, 202,159 барилга, 767,519 нэгж талбар, өвөлжөө, хаваржаа, газар тариалангийн газрын нэгж талбарт хаяг олгогдсон бөгөөд тухайн хаягийг ашиглан газар, үл хөдлөх эд хөрөнгийн тэмдэгжүүлэлтийн ажлыг 206 суманд хийсэн байдаг. Энэ хаягжуулалтыг өөрчлөж 1 оронтой болгохыг зөвшөөрөхгүй байна. Ер нь хөдөө орон нутагт 3 оронтой хаягжуулалт нь стандартад нийцсэн ойлгомжтой байдаг. Санал. Иймээс энэ хаягжуулалтыг өөрчлөхгүй 3 оронтой хэвээр нь байлгах.

Өмчлөлийн газрын хянан баталгаа хийлгэх хугацааг 10 жил тутамд 1 удаа хийлгэдэг байхаар хуульд тусгуулах саналтай байна.

чанартай боловсрол олгохын тулд багшийн цалинг нэмэх илүүц үйл ажиллагааг зогсоох зөвхөн сургалтын үйл ажиллагааг чанартай хэрэгжүүлж ажиллах

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг шинэчлэх хүрээнд газар өмчлөх эрхийн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулийн суурь үзэл баримтлал, олон улсад нийтлэг хэрэглэгддэг эд хөрөнгийн эрхийн тогтолцоотой нийцүүлэн боловсронгуй болгох, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хугацаанд баригдалгүй, бодит хэрэгцээ, шаардлага, эрэлтэд тулгуурласан оновчтой, нэгдсэн төлөвлөлт, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хангамж, хот байгуулалт, газар зохион байгуулалтад уялдуулан үр ашигтай, түргэн шуурхай, шат дамжлага багатай шийдвэрлэх, газар өмчлөх эрхийг шилжүүлэх, барьцаалах, түрээслэх эрх зүйн тодорхой орчныг бүрдүүлэхийг зорьж байна. Мөн газрын бүртгэлд суурилсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, бүртгэлийн харилцан уялдаа бүхий нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, иргэдийн өмчилж авсан газар хуулийн дагуу цуцлагдах, хязгаарлагдах тохиолдолд нөхөн төлбөр олгох, нөхөн олговрын хэмжээг газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ, нүүлгэн шилжүүлэх зардал, өмчлөгч иргэний нийгмийн байдлыг дордуулахгүй байх зэрэг газар өмчлөгч иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, ил тод, тэгш, хүртээмжтэй байдлыг хангах шаардлагатай гэж үзэж байна. Ингэснээр улсын хэмжээнд газар зохион байгуулалтын болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгүй газар олгож ирсэн сумдыг төлөвлөгөөтэй болгож, газар өмчлөлийг зөвхөн төлөвлөгөөний дагуу явуулах, газрын зөрчил, маргаан үүсэхээс сэргийлэх, газар чөлөөлөлтөд зарцуулах төсвийн зардлыг бууруулах, газартай холбоотой төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх нөхцөл бүрдэх юм.

1 өрхөд 1өвөлжөө, хаваржаа байхаар хуульчлах. олон малтай хүмүүс бусдыг шахах нөхцөл үүсгэдэг

18 нас хүрсэн иргэнд газар өмчлүүлж байх. Насанд хүрээгүй хүүхэддээ газар аваад зарах тохиолдол байдаг.

Геодезийн цэг тэмдэгтийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах