D-GOV.MN logo

Саналын дэлгэрэнгүй

Хаягжуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Авто замын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуульд нийцэх бөгөөд 6 бүлэг, 17 зүйлтэй, хуулийн төсөлтэй холбогдуулан Авто замын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хаягжуулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулсан болно. Асуудал. Засгийн газрын 2022 оны 180 дугаар тогтоолын дагуу Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлж, 21 аймаг, 330 сумын хэмжээнд 37,401 гудамж, 222,195 зам, 258,650 газар, усны нэр, 628,436 орц, гарцыг мэдээллийн санд бүртгэн оруулж, 202,159 барилга, 767,519 нэгж талбар, өвөлжөө, хаваржаа, газар тариалангийн газрын нэгж талбарт хаяг олгогдсон бөгөөд тухайн хаягийг ашиглан газар, үл хөдлөх эд хөрөнгийн тэмдэгжүүлэлтийн ажлыг 206 суманд хийсэн байдаг. Энэ хаягжуулалтыг өөрчлөж 1 оронтой болгохыг зөвшөөрөхгүй байна. Ер нь хөдөө орон нутагт 3 оронтой хаягжуулалт нь стандартад нийцсэн ойлгомжтой байдаг. Санал. Иймээс энэ хаягжуулалтыг өөрчлөхгүй 3 оронтой хэвээр нь байлгах.

Үйлдлүүд

0
дэмжсэн
100,000
дутуу
100,000
дэмжлэг цуглуулах

Санаачлагч

БИ

И. БОЛОРТУЯА

Баталгаажсан

Шийдвэрлэлтийн явц

Санал үүсгэсэн
Санал авч байгаа
Санал авч дууссан
Салбар хуваарилсан
Боловсруулалт хийгдэж байна
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн