D-GOV.MN logo

Саналын дэлгэрэнгүй

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг шинэчлэх хүрээнд газар өмчлөх эрхийн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулийн суурь үзэл баримтлал, олон улсад нийтлэг хэрэглэгддэг эд хөрөнгийн эрхийн тогтолцоотой нийцүүлэн боловсронгуй болгох, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хугацаанд баригдалгүй, бодит хэрэгцээ, шаардлага, эрэлтэд тулгуурласан оновчтой, нэгдсэн төлөвлөлт, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хангамж, хот байгуулалт, газар зохион байгуулалтад уялдуулан үр ашигтай, түргэн шуурхай, шат дамжлага багатай шийдвэрлэх, газар өмчлөх эрхийг шилжүүлэх, барьцаалах, түрээслэх эрх зүйн тодорхой орчныг бүрдүүлэхийг зорьж байна. Мөн газрын бүртгэлд суурилсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, бүртгэлийн харилцан уялдаа бүхий нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, иргэдийн өмчилж авсан газар хуулийн дагуу цуцлагдах, хязгаарлагдах тохиолдолд нөхөн төлбөр олгох, нөхөн олговрын хэмжээг газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ, нүүлгэн шилжүүлэх зардал, өмчлөгч иргэний нийгмийн байдлыг дордуулахгүй байх зэрэг газар өмчлөгч иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, ил тод, тэгш, хүртээмжтэй байдлыг хангах шаардлагатай гэж үзэж байна. Ингэснээр улсын хэмжээнд газар зохион байгуулалтын болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгүй газар олгож ирсэн сумдыг төлөвлөгөөтэй болгож, газар өмчлөлийг зөвхөн төлөвлөгөөний дагуу явуулах, газрын зөрчил, маргаан үүсэхээс сэргийлэх, газар чөлөөлөлтөд зарцуулах төсвийн зардлыг бууруулах, газартай холбоотой төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх нөхцөл бүрдэх юм.

Үйлдлүүд

252
дэмжсэн
99,748
дутуу
100,000
дэмжлэг цуглуулах

Санаачлагч

МД

Д. МӨНХЦЭЦЭГ

Баталгаажсан

Шийдвэрлэлтийн явц

Санал үүсгэсэн
Санал авч байгаа
Санал авч дууссан
Салбар хуваарилсан
Боловсруулалт хийгдэж байна
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн