Саналын дэлгэрэнгүй
ОНОШ ОО ОЛЬЁ үндэсний стандарт батлуулах. Монгол Улсад хүнд өвчин болон мэс заслын оношилгооны хариуцлагыг сайжруулах тухай
Монгол Улсад хүнд өвчин, мэс заслын өмнөх оношилгоотой холбоотой маргаан, эргэлзээ, гомдлын тохиолдлууд нийгмийн анхаарал татсан хэвээр байна. Онош зөрөх, хожуу оношлогдох, давхар баталгаажуулалт хангалтгүй байх зэрэг эрсдэл нь иргэдийн амь нас, эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл зүйд ноцтой хохирол учруулж байгаа тохиолдолууд гарсаар байна.
Монгол Улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь хууль эрх зүйн зохицуулалттай боловч хүнд өвчний оношилгоонд заавал давхар баталгаажуулалт хийх, хоёр дахь санал авахыг системийн түвшинд шаардсан нэгдсэн журам тодорхой бус ба эрүүл мэндийн буруу оншилгоо, эмчилгээ болон мэс заслаас хохирсон иргэдийн нөхөн төлбөртэй холбоотой стандартыг шинчлэн батлах.
Олон улсын туршлага
Олон улсын жишгээр хүнд онош, өндөр эрсдэлтэй мэс заслын өмнө:
Эмчийн багийн шийдвэр гаргах
Дүрс оношилгооны давхар уншилт хийх
Өвчтөнд хоёр дахь санал авах эрхийг баталгаажуулах
Алдааны ил тод тайлагнал, чанарын аудит тогтмолжуулах
зэрэг механизмуудыг заавал мөрддөг төдийгүй өвчтөнд мэс заслаас өөр эмчлэх арга байгаа эсэхийг тухайн мэдээллийн өгдөг.
Эдгээр арга хэмжээ нь буруу онош, эмчилгээний эрсдэлийг бууруулахад үр дүнтэй болох нь олон улсын судалгаагаар нотлогдсон.
Өргөдлийн зорилго
Иймд хүнд өвчин болон мэс заслын өмнөх оношилгооны үед:
Заавал давхар баталгаажуулалт хийх журам батлах
Хоёр дахь мэргэжлийн санал авах эрхийг албажуулах
Дүрс болон лабораторийн шинжилгээнд давхар хяналтын тогтолцоо нэвтрүүлэх
Хүндрэл, алдааны ил тод тайлагналын тогтолцоо бий болгох шаардлагатай гэж үзэж байна.
Хүлээгдэж буй үр дүн
Иргэдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдал сайжирна
Эмнэлгийн хариуцлага, ил тод байдал нэмэгдэнэ
Эрүүл мэндийн салбарын итгэлцэл бэхжинэ.