D-GOV.MN logo

Саналын дэлгэрэнгүй

Хэрэгцээ шаардлага: Одоогоор авто тээврийн хэрэгслийн өмчлөл шилжүүлэх үйлчилгээг авахын тулд иргэд Авто тээврийн үндэсний төв болон салбар нэгжид очиж үйлчлүүлэх шаардлагатай байдаг. Энэ нь орон нутгаас зорчих, дараалалд зогсох, бичиг баримт бүрдүүлэх зэрэг хүндрэлтэй нөхцөл үүсгэдэг. Мөн төрийн байгууллагын ажил ачаалал их, үйлчилгээний хүртээмж харилцан адилгүй байгаа нь иргэдийн сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлдөг. Санал: Авто тээврийн хэрэгслийн өмчлөл шилжүүлэх үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжүүлж цахимаар • Өмчлөл шилжүүлэх хүсэлт гаргах, • Баримт бичгийг цахимаар илгээх, • Төлбөр төлөх боломжтой болгох санал гаргаж байна. Хүлээгдэж буй үр дүн • Иргэд үйлчилгээ авахын тулд байгууллагад биеэр очих шаардлагагүй болно. • Үйлчилгээний хугацаа богиносож, дараалал, хүлээлт багасна. • Баримт бичгийн бүрдүүлэлт, мэдээлэл солилцоо цахим хэлбэрт шилжсэнээр ил тод, найдвартай байдал нэмэгдэнэ. төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирна.

Үйлдлүүд

10
дэмжсэн
19,990
дутуу
20,000
дэмжлэг цуглуулах

Санаачлагч

УБ

Б. УУГАНЧИМЭГ

Баталгаажсан

Шийдвэрлэлтийн явц

Санал үүсгэсэн
Санал авч байгаа
Санал авч дууссан
Салбар хуваарилсан
Боловсруулалт хийгдэж байна
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн