D-GOV.MN logo

Саналын дэлгэрэнгүй

Монгол улсын зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдүүд 80 дээш хувь нь сургууль орчим 07:00-10:00 цаг, 15:00-18:00 цагийн хооронд өртөж байгаа бөгөөд жилд дунджаар 1000 хүүхэд өртөж 100 хүүхэд нас барж байна. Энэ тоон үзүүлэлт нь дайн болж байгаа орнуудтай ижил тоотой бөгөөд манай улс шиг хүн ам цөөтэй улсад гарч байгаа энэхүү эрсдэл нь үндэсний аюулгүй байдалд хамаатуулж болох тоо баримт юм. шийдэл нь : ЗЦГ - н ослын тоо баримт дээр үндэслэж УЛААН ЦЭГ-үүдийг илрүүлж тэр эрсдэлтэй цэгүүд дээр хашлага, хурд сааруулгч, камер , замын цагдаа, скүүл полоци гэх мэт арга хэмжээг улс даяар хэрэгжүүлж гэр сургууль хүртэлх хүүхдийн ногоон замыг бий болгох. автобус, машинтай төв зам дээр хүүхдээ буулгаад хүүхэд аюулгүйсургууль хүрэх ирэх нөхцөлийг бүрдүүлэх Зардал: 300 сургуульд 300 тэрбум 1. Хүүхдийн замыг ногоон өнгөөр будах 2. Сургууль орчмын замын хяналтын камер 3. Явган хүний замыг сайжруулах /хашлага хийх/ 4. Авто замын хөндлөн огтлол дээр хурд сааруулагч 5. Гэрлэн дохиог хийх /сургууль орчимд/ 6. Автобусны буудлаас буугаад зам гарах замыг хурд сааруулах гэрэлтүүлэх "түр зогсох" 7. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй засвар хийх сургуулийн орох гарах 8. Хашаа буулгах / сургууль хүртэл зам саад болж буй/ Үр дүн : 1. Хүүхдийн зам тээврийн ослын эрсдэлийг бууруулна 2. Хүүхдийн хүчирхийлэлд өртөх эрсдэлийг бууруулна 3. Хүүхдээ хүргэж өгөх машины тоо буурна. 4. Өрхийн зардал буурч, бүтээмж нэмэх цагтай болно.

Үйлдлүүд

13
дэмжсэн
49,987
дутуу
50,000
дэмжлэг цуглуулах

Санаачлагч

БТ

Т. БАТСҮХ

Баталгаажсан

Шийдвэрлэлтийн явц

Санал үүсгэсэн
Санал авч байгаа
Санал авч дууссан
Салбар хуваарилсан
Боловсруулалт хийгдэж байна
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн