D-GOV.MN logo

Саналын дэлгэрэнгүй

8.4.Монгол Улсын геодезийн байрлалын сүлжээг 6-8 жил тутамд, өндрийн болон гравиметрийн сүлжээг 15 жил тутамд, 6 түүнээс дээш баллын бүсэд газар хөдлөлт болсон тохиолдолд тухай бүр давтан хэмжиж шинэчилнэ. 9.3.Геодезийн цэг, тэмдэгтийн хамгаалалтын бүс нь хот, суурин газарт цэгийн төвөөс 1.5 метр, бусад газарт 3 метр бүхий газрыг хамарна. 9.6.Энэ хуулийн 8.3-д заасан байнгын ажиллагаатай суурин станцын хамгаалалтын бүсийг Засгийн газар тогтооно. 10.4.Газрын зургийн нарийвчлал нь байрлалаараа масштабын 0.1 мм, өндрийн хувьд үеийн өндрийн гуравны нэгээс багагүй байна. 10.10.Монгол Улсын Үндэсний атласыг 5 жил тутамд, улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан дунд масштабын байр зүйн зургийг 10 жил тутамд, том масштабын байр зүйн болон дэвсгэр зургийг нийслэлд хоёр жил тутамд, бусад хот, суурин газар, улсын хилийн боомтын суурьшлын бүсэд гурван жил тутамд шинэчилнэ. 17.1.21.бүх төрлийн сэдэвчилсэн газрын зураг, атласын хэвлэлийн эхэд магадлал хийлгэх, хэвлэх зөвшөөрөл олгох;

Үйлдлүүд

22
дэмжсэн
99,978
дутуу
100,000
дэмжлэг цуглуулах

Санаачлагч

НЧ

Ч. НЯМСҮРЭН

Баталгаажсан

Шийдвэрлэлтийн явц

Санал үүсгэсэн
Санал авч байгаа
Санал авч дууссан
Салбар хуваарилсан
Боловсруулалт хийгдэж байна
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн