Саналын дэлгэрэнгүй
Эрчим хүчний салбарт хямд үнийн бодлогыг барьснаар тус салбарын хувьд хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээ, цалин нийгмийн зардлыг нэмэгдүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүйд хүрч нийлүүлэгч, үйлдвэрлэгч компаниудын хооронд өрийн сүлжээ үүссэн. Хувийн хэвшилтэй өрсөлдөх чадвар буурч хүний нөөц, ажиллах хүчний дутагдалд ороод байна. Ажлын байранд хүний нөөцийн хомсдлоос үүдэлтэй осол зөрчлийн тоо ч нэмэгдэж бна. Хөгжлийн түрүүнд анхдагч суурь салбар, тэнд ажиллагсдын хүсэлтийг анхаарч өгнө үү.