D-GOV.MN logo

Саналын дэлгэрэнгүй

Газрын төлбөр нь дан ганц төсвийн орлогыг бүрдүүлэх татварын нэг хэрэгслээс гадна тэгш бус байдлыг бууруулах, эдийн засгийн хөшүүрэг болох, ногоон хөгжлийн дэмжих зэрэг зорилготой юм. 1. Төсвийн орлогыг бүрдүүлэх: Газрын төлбөр нь орон нутгийн болон улсын төсвийн чухал эх үүсвэр болдог. Хот, сум, аймаг нь зам, цэцэрлэг, сургууль, усан хангамж зэрэг нийгмийн дэд бүтцээ санхүүжүүлэхэд ашигладаг. 2. Тэгш бус байдлыг бууруулах: Газрын төлбөрийг зөв зохицуулснаар тэгш бус байдлыг бууралдаг. Хотын төвийн байршилд төлбөрийг өндөр тогтоосноор эзэмшигч нь газраа ашиглах (барилга барих, түрээслэх) эсвэл зарахаас өөр аргагүй болдог бол хотын захын байршлуудад төлбөр бага ногдуулснаар жижиг, дундаж бизнес, орон сууцны төслүүдэд илүү боломж бүрддэг. 3. Эдийн засгийн зохицуулалт Газрын төлбөрийг ашиглан өрсөлдөөн, хөрөнгө оруулалтыг зохицуулах боломжтой. Газрыг эзэмшиж байгаа хүн зөвхөн эзэмшиж байгаа байдлаа төлбөрт харгалзаж ашиглахыг урамшуулдаг. Ашиглагдахгүй, хоосон орхигдсон газарт өндөр төлбөр ногдуулснаар үр ашиггүй эзэмшлийг бууруулах боломжтой. Олон улсад энэ зарчмыг гэж нэрлэдэг. Жишээ нь: Токио хотод буюу ашиглаагүй өндөр үнэтэй газрын нэмэлт татвар байдаг бөгөөд энэ нь Эзэмшигч нь 2 жил дараалан газраа ашиглахгүй бол татварын хувь нэмэгдэх зохицуулалттай байна. Үүний үр дүнд Газар ашиглалт нэмэгдэж, түрээсийн байр, жижиг бизнесүүдийн тоо өссөн. 4. Ногоон, тогтвортой хөгжлийг дэмжих Газрын төлбөрийг зөвхөн газар ашигласны хэмжээ бус, тэр газрын байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл, экосистемийн ач холбогдол дээр үндэслэн газрын төлбөрийг тогтоодог. Байгаль хамгаалж буй, ногоон байгууламж, ой бүхий газарт бага төлбөр, Бохирдол үүсгэдэг, орчныг доройтуулдаг газар өндөр төлбөр ногдуулах замаар Байгальд ээлтэй ашиглалт урамшуулж, Байгальд хор нөлөөтэй ашиглалтад хориг тавьдаг систем бүрдүүлдэг.

Үйлдлүүд

25
дэмжсэн
49,975
дутуу
50,000
дэмжлэг цуглуулах

Санаачлагч

СЖ

Ж. САРАНГОО

Баталгаажсан

Шийдвэрлэлтийн явц

Санал үүсгэсэн
Санал авч байгаа
Санал авч дууссан
Салбар хуваарилсан
Боловсруулалт хийгдэж байна
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн