Саналын дэлгэрэнгүй
Газар болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, эрх шилжүүлэх, өөрчлөлт оруулах үйл ажиллагаа, 3 болон 4 хэмжээст кадастрын бүртгэл, мэдээллийн сан, түүний хэрэглээ, салбар хоорондын уялдаа, холбооны талаарх зохицуулалтыг тусгана.Мөн бүх шатны шүүх дээр өндөр байгаа газрын маргааны нэг шалтгаан нь кадастрын хэмжилт, зураглал бөгөөд өмчийн эрхтэй шууд хамааралтай тул
тодорхой нөхцөл, шаардлага хангасны үндсэн дээр кадастрын зураглалын ажлыг хийдэг байх, мэргэжлийн ёс зүйтэй байх, мөн хариуцлагын талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай байна.
Төрөөс газрын харилцааны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, хяналт тавих, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, ухаалаг засаглалыг бий болгох гол хөдөлгөгч хүчин зүйлийн нэг бол Кадастрын нэгдсэн систем юм. Иймд кадастрын бүхий л төрлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулж, боловсронгуй болгох, 3 болон 4 хэмжээст кадастрын системийг байгуулах, олон улсын жишигт нийцүүлэн
олон зориулалтын кадастрыг хөгжүүлэх, иргэн, хуулийн этгээдийг газрын харилцаатай холбоотой үйлчилгээгээр хүртээмжтэй хангах, газарт тавих төрийн хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх дараах хэрэгцээ, шаардлага үүссэн.