D-GOV.MN logo

Саналын дэлгэрэнгүй

Газрын тухай хуулийг шинэчлэх хүрээнд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулийн суурь үзэл баримтлал, олон улсад нийтлэг хэрэглэгддэг эд хөрөнгийн эрхийн тогтолцоотой нийцүүлэн боловсронгуй болгох, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдийн өмчийн эрхийг бодитой хамгаалах, газрын эрхийг шилжүүлэх, барьцаалах, түрээслэх, хөрөнгө оруулалтад ашиглах эрх зүйн тодорхой орчныг бүрдүүлэхийг зорьж байна. Мөн төрийн нийтийн өмчийн газрын ашиглалт, дундын өмч, орон сууцны доорх болон орчны газрын эрх, газрын бирж, нэгдсэн бүртгэлийн тогтолцоог тодорхой болгож, ил тод, тэгш, хүртээмжтэй байдлыг хангах шаардлагатай гэж үзэж байна. Шинэчлэлийн хүрээнд газар зохион байгуулалт, хот төлөвлөлт, бэлчээрийн ашиглалт, нийтийн эдэлбэрийн газар, улсын тусгай хэрэгцээний газар, нийгмийн зайлшгүй хэрэгцээнд газар чөлөөлөх, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа зэрэг харилцааг уялдаа холбоотой, төлөвлөлтөд суурилсан, хяналттай тогтолцоонд шилжүүлэх зорилт тавьж байна. Ингэснээр замбараагүй газар олголт, бүртгэлийн зөрүү, маргаан буурах, байгаль орчин, бэлчээр, нийтийн эзэмшлийн газрын хамгаалалт сайжрах, төрийн үйлчилгээний ил тод байдал дээшлэх нөхцөл бүрдэх юм.

Үйлдлүүд

9
дэмжсэн
99,991
дутуу
100,000
дэмжлэг цуглуулах

Санаачлагч

МД

Д. МӨНХЦЭЦЭГ

Баталгаажсан

Шийдвэрлэлтийн явц

Санал үүсгэсэн
Санал авч байгаа
Санал авч дууссан
Салбар хуваарилсан
Боловсруулалт хийгдэж байна
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн