Саналын дэлгэрэнгүй
Малчин өрх олсон мөнгөөрөө суурин газарт амьдарч байгаа иргэнтэй адилхан өвөлжөө, хаваржааны газар дээрээ хөрөнгө оруулт хийж тохилог сайхан байшин барин амьдарч байгаа ба улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байдаг. ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ хуулийн "52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэг: 52.7. Өвөлжөө, хаваржааны доорхи 1 га хүртэлх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран үнэгүй эзэмшиж болох бөгөөд уг газрыг өвлүүлэхээс бусдаар бусдад шилжүүлэх, барьцаалахыг хориглоно. Энэ талаар
газар эзэмших гэрээнд тодорхой тусгана" гэж заасан нь үл хөдлөх хөрөнгөө олж авах, захиран зарцуулах эрхийг хязгаарласан ауудал болж байна. тиймээс өвөлжөө, хаваржааны газар дээрээ байгаа үл хөдөл хөрөнгөө барьцаалах, шилжүүлэх эрхийг нээж доорх газрын хамтран эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулах болгож зохицуулах саналтай байна