D-GOV.MN logo

Саналын дэлгэрэнгүй

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын 2050, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө, Соёлын салбарын 2025-2030 оны "Стратеги төлөвлөгөө" зэрэг бүх бодлогын баримт бичигт туссан Хүүхэлдэйн театр, Хүүхдийн Төв номын сангийн барилгыг эхлүүлэх төсөв нь УИХ-д өргөн барьсан 2026 оны Төсвийн хуулийн төсөлд тусгагдаагүй байна. Монгол Улсын Хүүхэлдэйн театр нь 1948 онд байгуулагдсан бөгөөд 77 жилийн турш Улсын Драмын эрдмийн театрын зүүн жигүүрт шаардлага хангахгүй нөхцөлд Монгол Улсын 18 нас хүртэлх иргэдийн 1,7 хувьд үйлчилж байна. Хүүхдийн төв номын сан нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүүн талд өөрийн гэсэн байртай үйл ажиллагаа явуулж байсан хэдий ч тус байрыг хувчилж өнөөдөр тус газар Худалдаа хөгжлийн банк баригдсан бөгөөд Хүүхдийн төв номын сан Соёлын төв өргөөний зүүн жигүүрт түрээсээр байрлан үйл ажиллагаа явуулж байна. Хүүхэлдэйн театр, Хүүхдийн төв номын сангийн барилгын зураг төсөв 2022 онд хийгдсэн бөгөөд 54 тэрбум болж Улсын төсөвт тусгагдахгүй байсаар 2025 онд холбогдох хуулийн дагуу төсвийг ахин шинэчлэн экспертизээр батлуулж 60,4 турбум төгрөг боллоо. 1990 онд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж эдийн засгийн хүндрэлтэй байдалд шилжин их хувьчлал эхэлж хамгийн түрүүнд хүүхдийн гэсэн бүхнийг хамруулан үгүй хийсэн. Өнөөдрийн хүүхдүүд Алсын хараа хэрэгжиж дуусах 2050 онд улс орныг авч явна. 2020 онд Соёлын яамнаас санаачлан Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулж Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийнэ гэж уриалан нэг өдрийн дотор 2.2 тэрбум төгрөгийг цуглуулсан боловч уг мөнгийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд /хуучнаар/-д шилжүүлсэн. Өнөөдөр тус сангийн хөрөнгө 20 орчим тэрбум болсон бөгөөд сангийн журамд хүүхдэд зориулсан бүтээн байгулалт хийхээр заасан хэдий ч одоогоор нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй байна. Бид Алсын хараа 2050-ын "Үндэсний нэгдмэл үнэт зүйл" 1-р бүлэгт туссан монгол дархлаатай иргэдийг төлөвшүүлэхийн тулд энэ жил хүүхдийн байгууллагын 100 жилийн ой тохиож байгаа түүхэн жилд хүүхдийн төлөө "За" гэж хэлж энэ хүүхдийн төлөө бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлж өгөхийг хүсэж байна.

Хавсралт файл

230711-ТЕАТР-ET.pdf

Үйлдлүүд

2
дэмжсэн
99,998
дутуу
100,000
дэмжлэг цуглуулах

Санаачлагч

БЗ

З. БАЯНЗУЛ

Баталгаажсан

Шийдвэрлэлтийн явц

Санал үүсгэсэн
Санал авч байгаа
Санал авч дууссан
Салбар хуваарилсан
Боловсруулалт хийгдэж байна
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн